May 26, 2008

Лабораторийнн Нэг


Монгол улсын тооны олимпиадын дүнгийн тухай мэдээ уншлаа. 1-р сургууль 13 медаль, Олонлог 6, 11 – р сургууль 5, Сант, Дэлгэрэх тус бүр 1 медаль хүртсэн гэнэ. Олон улсад явахаар 1-ийн 7 хүүхэд, Олонлогийн 1 хүүхэд шалгарсан гэсэн байна.
Одоогоос л лав 17-18 жилийн өмнө, монголд тооны сургалтаар сайн гэгдэх нь 1-р сургууль, их сургуулийн гүнзгийн, 11-р сургууль, мөн 51, 52 гэсэн сургуулиуд байсан санагдаж байна. Тэр үеэс дахиад 10-15 жилийн өмнөөс ч, Лабораторийн 1-р сургууль нь тооны сургалтаараа сайн гэсэн түүхтэй байсан. Монголд 89 оноос хойш, нийгэмд асар их өөрчлөлт гарсан ч, тоо ба логик сэтгэхүйд дуртай авъястай монголын хэсэг хүүхдийг дэлхийн түвшинд сургах сургалтын сайхан бодлогыг олон жилийн турш тууштай мөрдөж ирсэн, Лабораторийн 1-р сургуулийн удирлага багш нар маш бахархууштай санагдлаа.
Олон улсын олимпиадаас дээр үеийн манай сурагчид, хэдэн жилдээ л нэг ширхэг медаль авчирвал их амжилт байдаг байсан бол, сүүлийн арван жилд алтан медалиас авхуулаад, тогтмол мөнгө, хүрэл медаль хүртэл зүүдэг лут түвшинд бүрсэн байна. (энд тоо баримт байна). Гайхамшигтай!

May 25, 2008

Ноогдол ашиг Японд


Өнөөдөрийн Nikkei сонинд, Японы public команиуудын хувьцаа эзэмшигчид дээ өгдөг ноогдол ашигийн хэмжээ ихсэж ирж байгаа тухай мдэээ гарч. Компанийн цэвэр ашигаас ноогдол ашигт зориулах хувь (dividend payout ratio) дунджаар 30% болсон нь, Америк мэтийн үнэт цаасны зах зээл илүү хөгжсөн улсуудын 40% - д бараг дөхөж очисон байна. Өөрийн хувьцаагаа буцааж худалдаж авах (share buyback) – ийг нь нийлүүлж тооцвол, цэвэр ашигаас хувьцаа эзэмшигчидэд оногдох хувь нь бүр 50% болж, рекорд хэмжээнд очоод байгаам байна.
Олсон ашигаа, компани буюу хэсэг удирдлага нь хэрэггүй юманд үрчихдэг, эсвэл компанийнхаа өсөлтөнд зориулж хөрөнгө оруулалт хийхгүйгээр бэлэн мөнгөөр нь дараад суугаад байдаг зохисгүй санхүүгийн strategy нь, Японд бага багаар засарч сайжирч байгаагийн жишээ гэж хэлж болох байх...

April 27, 2008

Америк дахь байшингийн үнэ


Сүүлийн 1 – 2 жилд Америкт байшингийн үнэ нилээн унаж байгаа тухай мэдээ зарим нэг тоотой гарсан  байна. Одоогийн байдлаар, өмнө нь хүн хэрэглэж  бйасан байшингийн дундаж үнэ (=median/голч) 200’700 ам.доллар болсон юм байх. Шинэ байшингийн үнийн тухай сонирхоод search хийтэл, 2008 он 3 сарын байдлаар $227,600 гэсэн тоотой мэдээлэл харлаа.
200’700 ам.доллар байшинг 15 жилийн зээлээр авна гэвэл:
Зээлийн хүүг жишээ нь жилд 6% гэвэл, 15 жилд нийтдээ 304’900 орчим, жилд 20’300 орчим, сард 1’700 ам.доллар орчим гэсэн барагцаа тоо гарах юм байна.
(Тооцоонд энэ website ашигласан)
Америк дахь дундаж өрхийн орлогыг, жишээ нь 48’000 гэвэл, сарын орлого 4’000 ам.долларын 1’700 ам.доллараар нь (сарын орлогынхоо 42%-аар нь) 15 жил тулж байж байшинтай болох нь. Тодорхой хувийг нь урьдчилж төлөх, ихэнхи хүмүүс 20-30 жилээр зээл авдаг гэх мэт нарийн ширийнийг эс тооцоод, баримжаа төсөө гаргавал иймэрхүү тоо гарч байна. (байрны зээлийн хүү, өрхийн орлогын тухайд бол, mortgage rate болон average household income – оор search хийвэл, илүү тодорхой тоог үзэж болно.)
Монгол дахь байрны үнэ, зээлийн хүү энэ тэрийн талаар сайн мэдэхгүй юм. Хэрэв тийм тоонууд байвал, төстэй тооцоо хийж харьцуулбал янз бүринй дүгнэлт хийж болох байх...

April 13, 2008

Mongolian market - basic data

3/30 – ний  Nikkei Veritas гэж investment чиглэлийн сонин дээр монголын санхүүгийн зах зээлтэй холбоотой богинохон мэдээлэл, бас хэдэн статистак дата тавигдсан байна.
  • GDP: US$ 3.3 bn (in 2007)
  • GDP growth: 8% (last 4 years)
  • Export of mining industry: US$ 1.5 bn (copper, gold, molybdenum etc.)
  • Population: 2.6 mln
Stock market:
  • Number of public companies on the Mongolian Stock Exchange(MSE): 217
  • Number of companies that publicly disclose financial info: 114
  • Total market cap. of public companies on the MSE: US$ 620~ mln, up 600% in 2007
  • Average PER: 406 times (only for those companies with disclosure)

Нэгэн япон хүний монголд байгуулсан Frontier Securities гэж компани япончуудад монголд хөрөнгө оруулахад зуучилах үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа юм байх...

April 5, 2008

2008 эхний улиралын M&A сониноос


Software – ийн дэлхийн хамгийн том компани нь, web – ийн prioneer “акул” – уудын нэгийг “залгихаар дайрсан” мэдээ нь technology – ийн ертөнцөд нилээн хэдэн долоо хоног яригдаж байр шиг байна.  Энэ мэдээнээс харвал, тус 2 компани нь дэлхийн хамгийн чадалтай хөрөнгө оруулалтын банкуудаас зөвлөхөөрөө томилж ажилуулж эхэлсэн байна.
Хятдын уул уурхайн компанийн бүлэглэл нь Англи – Авсрали – д төвтэй уул уурхайн компанийн нэгийнх нь багагүй хэсгийг гэнэт худалдаж авасан явдал бас сонирхол татхуйц мэдээ байлаа.

Хавар болон бяцхан амралт


Баасан гарагын орой  "6 мод"-ний кино театр No Country for Old Men – ийг үзэв. “6 мод” – ний энэ театр дажгүй цэвэрхэн тохилог юм байна. Бас дээрээс нь баасан гарагт л лав шөнө ажилдаг болхоор, над мэтийн  шөнө 12 цагаас хойш л ажил тарж долоо хонгийн стрессээ тайлахаар гудамж руу урсдаг хүнд бол, bar – нд ууж идхээр өөр зүгээр сонголт санагдлаа...
Бямба гарагын орой, 53 давхарт байрладаг сонин байрлалтай  Mori-ийн урлагын үзэсгэлэн – ээр шагайлаа. Залуучууд их сонирхдог юм байна. Нэр нь NY – ийн Moma – тай төстэй...
4 сараас Японы санхүүгийн шинэ жил эхлэдэг. Ажил албаны болон хичээлийн шинэ жил эхлэдэг гэсэн үг. Хэдэн хоног гудамжаар шинэхэн хослол өмссөн, инээд хөөрөөр дүүрэн college төгсчидөөр дүүрэн байх шиг байна.

March 1, 2008

Mongol town


Токиогийн монголчууд сайн мэдддэг гэж дуулсан монгол town гэж монгол хоолны газар очиж үзэв. Asakusabashi eki дээр болхоор, хотын төвөөс ойрхон зүгээр байрлалтай юм. Тэгэхдээ хоол аваагүйгээс хоолных нь амт шимтийг нь мэдэж чадсангүй. Ер нь шагайвал таньдаг мэддэг хүмүүстэй тааралдах шинжтэй газар билээ.
Өөр, “Зургаан мод” – ийн идэш уушны газрууд дунд, монголчууд ордог 1 – 2 тогтсон газруудтай болсон байсан. Сүүлийн хэдэн жилд эндэхийн монголчуудын community их өөрчлөгдөж байх шиг байна...
Саяхан монголчуудын, тэр тусмаа Японы монголчууд идэвхитэй хэрэглэдэг VIMO гэж community site – д бүртгүүлэв. (Blog – ийн нэг буянтай зочин invite хийж оруулсан). Японын Mixi, US – ийн facebook myspace мэттэй төстэй SNS portal юм уу даа. “Чухал” болон “Чухал биш” янз бүрийн байдлаар, сонирхолтой site санагдсан...

February 17, 2008

株式市場とM&A


株式市場とM&A – ийг уншив. Нэгэн жижиг кафе ажиллуулагч компанийг байгуулж хөлд нь босгож байгаа түүхээр дамжуулан, хувьцаа болон зээлийн хөрөнгө босголт, IPO, M&A гэх мэт санхүүгийн үндсэн ажилагаануудыг компнаий өсөлт болон strategy – тай холбож маш энгийнээр тайлбарлаж бичисэн ном. Энэ талаар сонирхдог оюутан залуус болон мэргэжлийн биш хүмүүст зориулагдсан гэж хэлж болно байх.
Номыг бичсэн залуу өмнө нь хэдэн жил IB career хөөж байсан бөгөөд, үнэт цаасны зах зээлтэй холбоотой, мэргэжлийн биш сонирхогчидод зориулж хэд хэдэн ном бичсэн. Бас blog дээрээ ч энэ талаар хаяа сонирхолтой зүйл бичидэг санагдсан.

February 10, 2008

HF – ийн тухай article


Нийлээн дээхэн HF – ийн тухай, New York Magazine дээр гарсан article-ийг энд link – дэв. Industry – ийн ерөнхий тайлбар,  гол players гэх мэт – ийг өнгөц сонирхож болох юм байна.

January 19, 2008

Running Money


Running Money: Hedge Fund Honchos, Monster Markets and My Hunt for the Big Score – ийг уншив. Одоогийн typical HF – ийн тухай зуйл огт бичигдээгүй ч, бичигч (author) өөрийхөө 90 – ээд оны net/tech bubble – ийн үед venture capital-type investment хийж амжилт олсон түүхээ сонирхолтойгоор өгүүлсэн ном гэж хэлж болох байх. Дажгүй бичигдсэн, сонирхолтой санаанууд агуулсан ном санагдлаа...

January 5, 2008

A Random Walk Down Wall Street


A Random Walk Down Wall Street – ийг гүйлгэж уншив. Investing – ийн securities/stock market сонирходог хүмүүс, бас ирээдүйн career – тайгаа холбоотойгоор securities market – ийн талаар сонирхдог оюутан залууст их тохирсон overview guidebook санагдлаа. 73 онд анх бичигдсэнээсээ хойш, хэд хэдэн удаа revise update хийгдэж, одоо хүртэл уншигдаж байгаа classic book гэж хэлж болно.
Номын гол дүгнэлт нь, дундаж жирийн investor (хувь хүн) болон дундаж active mutual fund manager – ийн investing performance нь, нийт stock market – ийн performance – аас, удаан хугацааны турш харьцуулбал илүү гарч чадахгүй. Тэгэхээр, investor нь investing – ийн тухай төрөл бүрээр судалж толгойгоо гашиглаж зовж байхаар, эсвэл их fee төлж active mutual fund – д invest хийсэнээс, S&P500 гэх мэт нийт stock market – ийг төлөөлөх passive index fund – д invest хйигээд явсан нь дээр гэсэн утгатай. (Энд жирийн дундаж investor, удаан хугцааны туршид гэсэн үгнүүд чухал keywords.)
Номын эхний хэсгийн, stock market – ийн түүх дэх bubble & burst – уудын тухай өгүүлсэн хэсэг сонирхолтой санагдлаа. Бас Stock – ийг үнэлэх аргуудын тухай жирийн хүмүүст зориулж тайлбарласан хэсэг нь зүгээр байж магадгүй. Харин сүүл хавийн modern portfolio theory, CAPM, option, futures гэх мэт finance – ийн мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлаад унасан нь, энэ чиглэлд А-гүй жаахан түвэгтэй байж магадгүй санагдав.
Шинэ жилийн амралт ингээд дуусаж байх шиг байна...

January 1, 2008

ウェブ進化論


ウェブ進化論 本当の大変化はこれから始まる – ийг уншив. Сүүлийн хэдэн жил “мооднд орж” байгаа/байсан Web 2.0., Longtail, SNS, blog гэх мэт шинэ web trend – үүдийн талар, Silicon Valley – д ажиллаж амьдрагч professional – ийн 2006 оны эхээр бичсэн ном.
Internet & Cheap Revolution & Open Source гэсэн keywords болон, internet – ийн “наад тал” (PC or Display interface), “цаап тал” (web service firm – ийн servers/process – ийн system) ネットの「こちら側」と「あちら側 – гэсэн загварчилалыг ашиглан, web evolution – ийг тайлбарласан нь сонирхолтой санагдлаа. Мөн энэ чиглэлийн  нөлөө бүхий төлөөлөгчийн нэг болох Google – ийн business болон technology – ийн vision – ийн тухай ч нилээн дурдаж. Web – ийг идэвхийтэй хэрэглэдэг хүн уншвал үл ялиг нуршуу бичигдсэн байж магадгүй ч, одоогийн болон ойрын ирээдүнй web trend – ийн талаар төсөөлөл авахтай холбоотой, хэрэг болохуйц хэсэг/insight ч байгаа санагдлаа.
Blog – доо, энэ номыг зохиогчын  My Life Between Silicon Valley and Japan blog, бас web trend – тэй холбоотой хэдэн link – ийг орууллаа.

2008 он


2008 он гарлаа. Ажил ердийн үед нилээн ачаалалтай ч, он солигдох үед овоо 10 – аад хоног амаруулчихдаг юм байна. Шинэ оныг харин гэртээ...

December 8, 2007

Mongol blogs link


Монгол хэл дээрхи хэдэн blog – ийн links нэмэв. (Finance, business, MBA – тэй ихэнхи нь холбоогүй) эздээс нь зөвшөөрөл авалгүй link – дсэн тул, хэрэв болохгүй зүйл хийсэн бол мэдэгдэнэ үү.

December 1, 2007

SWF...


Ойрын хэдэн сард сонсогдож байгаа нэгэн сонирхолтой мэдээ/trend бол, газрын тосоор баян улсуудын засгийн газрын  мэдэл дэх investment fund – уудаас хийж байгаа томоохон хөрөнгө оруулалтууд байна.
Энэ мэдээнд бичсэнээр, дэлхийн хамгийн том санхүүгийн том санхүүгийн firm – ийн нэг болох Америк – ийн Citi, computer – ийн CPU хийх салбарт Intel – ийн дараа орох AMD, Японы Sony, Америкийн HF PE салбарын нилээн том 2 – 3 firm – үүдэд, тус бүр 4-5% ээс 9% - ийн хувьд нь хөрөнгө оруулалт хийсэн байна. Citi – ийн том хувьцааг эзэмшигч эхний хоёр газар нь, энэ мэдээний дараагаар, газрын тосны баян арабууд болж байх шиг байна...