Value investing чиглэлийн classic ном болох, Benjamin Graham – ийн The Intelligent Investor – ийг тухтай гарчиглав. Үл ялиг хуучины ном
боловч, Graham – ийн алдарт “шавь” Warren Buffett – ийн “By far the best book
on investing ever written” гэж comment – сонтой дүйцхүйц, хуучрахгүй санаа
агуулгатай ном гэж санагдлаа. Highly
recommended.
October 18, 2008
October 16, 2008
Picasso
6 модны midtown comples – ийн урлагын музейд Picasso – ийн жижиг үзэсгэлэн
гарсан байна. Парисаас авчирсан зургууд юм байна, цомхон дажгүй цуглуулга
санагдлаа.
Монгол дахь байрны үнэ
15-30% - оор унаж байна гэсэн саяханы мэдээг харлаа. Энэ чиглэлийнх нь мэргэлжилтэнүүүд нь
ярилцлага дээрээ нилээн санал нийлсэн байдалтай байгааг харахад, энэ хандлага
нилээн бодит болтой.
Байрнаас бусад юмны үнийн хувьд:
Дэлхийн зах зээл дээр өнөөдөр, эдийн засгийн өсөлтийн сааралт гэх мэтийн
прогноз болон бусад янз бүрийн хүчин зүйлээс, газрын тос 75-80 ам.доллар гэсэн
түвшинд хүрж, 7 сард 147 ам.доллар хүрч байсан оргил үеийнхээ бараг л талд нь
хүртэл бууж ирж байна. Бензиний үнэ өссөн
шалтгаанаар хамаг юмныхаа үнийг өсгөчихсөн монголчууд маань, одоо хэр
зэрэг үнээ буцааж буулгах юм бол...
October 15, 2008
Нобелийн шагнал
Энэ жил эдийн засгийн чиглэлд, Princeton – ийн professor Paul Krugman шалгарсан байна. Эдийн засгийн чиглэлээр энэ
жил хүртэл нийтдээ, Chicago 10, Princeton 5, Harvard Columbia Berkeley нь тус
бүр 4 шагналтаныг төрүүлсэн юм байна. Бусад чиглэлийн талаар гэвэл, Японоос 4
шагналтан зэрэг төрсөн нь энд Япончуудыг нилээн баярлуулсан мэдээ болж байна.
September 24, 2008
Хөрөнгө оруулалтын банк
Олон жилийн Wall Street буюу үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн гол
төлөөлөгчид байсан investment bank (хөрөнгө оруулалтын банк) – ний ертөнц нь
сүүлийн хэдэн долооо хоногт огцом өөрчлөгдөж, шинэ модель орж байх шиг байна.
Хамгийн сүүлд үлдсэн 2 том investment bank болох Goldman, Morgan нь албан ёсоор
банк holding company болж өөрчлөгдөж байна. (news энд).
2008 он болтол дэлхийн investment bank – ийн ертөнц нь, (a) pure-play
investment bank (investment banking business – ийг голчилж дагнадаг) болох
Goldman, Morgan, Merrill, Lehman, Bear болон, (b) universal bank болох Citi,
JPMorgan, Chase, Credit Suisse, UBS, Deutsche гэсэн гол тоглогчидоос бүрдэж
байлаа. Энэ сүүлийн хэдэн universal bank – ууд нь өмнө нь commercial bank
(арилжааны банк) – ууд байж байгаад 5 – 10 жилийн өмнө америкийн pure – play
investment bank / securities firm – уудыг худалдаж авсанаар, investment banking
болон commercial banking аль алийнх нь үйл ажиллагаа явуулдаг universal bank
болж хүчирхэгжсэн шинэхэн түүхтэй: Citi
нь алдарт Salomon Brothers – ийг, Chase Manhattan нь JPMorgan – ийг,
Credit Suisse нь түүхт First Boston ба DLJ – ийг, UBS нь Paine Webber – ийг,
Deustche нь Alex Brown – ийг тус тус худалдаж авсан. (Энд байхгүй болсон түүхт
банкууд, өмнө blog – т дурьдаад өнгөрсөн Liar’s Poker, Monkey Business мэт 90 –
ээд оны номуудад их гардаг) Саяхан хүртэлх Wall Street дэхь банкуудын нэр
хүндийн баримжааны тухай жишээ нь энд Vault-ийн site – д сонирхож харж болно.
9 сарын crisis weekend – ээс хойш энд их өөрчлөлт гарч байна. Bear аль 3
сард байхгүй болсон, Lehman болон Merrill 9 сард байхгүй болж, оронд нь тэднийг
авсан Bank of America болон, UK – ийн Barclays, Японы Nomura нар энэ ертөнцөд
шинэ тоглогчидоор гарч ирж байна. Цаашид pure-play investment bank биш, хүчтэй
investment banking үйл ажиллагааг өөртөө агуулсан цөөн universal bank – ууд нь
дэлхийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн ертөнц-д чухал голлох үүрэг гүйцэтгэж
магадгүй болж ирж байх шиг байна. Нөгөө талаасаа Citi, UBS мэт universal bank –
ууд Subprime – аас болж нилээн зовж байгаагаас харахад, universal bank л “найдвартай” гэж шууд хэлж ч
болохгүй тал байгаа болхоор, энэ салбарт цаашид илүү өөрчлөлтүүд үргэлжилж
гарах болуу. Мөн, Hedge Fund, Private Equity болон Sovereign wealth fund – ийн
ертөнцөд ч янз бүрийн нөлөө гарж магадгүй боллоо...
September 15, 2008
Crisis weekend
Wall Street дөрөвдэхь том хөрөнгө оруулалтын банк дапууралд,
бас гуравдахь нь өөр банкны гарт...
Wall Street awakes to 2 storied firms falling
Lehman in Bankruptcy; Merrill to Be Sold; A.I.G. Struggles
In one of the most dramatic days in Wall Street’s history, Merrill Lynch agreed to sell itself on Sunday to Bank of America for roughly $50 billion to avert a deepening financial crisis, while another prominent securities firm, Lehman Brothers, said it would seek bankruptcy protection and hurtled toward liquidation after it failed to find a buyer.
...
“My goodness. I’ve been in the business 35 years, and these are the most extraordinary events I’ve ever seen,” said Peter G. Peterson, co-founder of the private equity firm the Blackstone Group, who was head of Lehman in the 1970s and a secretary of commerce in the Nixon administration.
August 3, 2008
Subprime ба дэлхийн банк санхүүгийнхэн
Subprime гэгч гарж ирээд дэлхий банк санхүүгийн системийг хямруулаад жил
болж байх шиг байна. Хэр их хохирол үзүүлж байгаа тухай, Bloomberg – ийн тоо
баримттай саяхны мдээнээс энд хэсгийг нь тавьлаа.
Эхний мэдээ нь, дэлхийн санхүүгийн Firm – үүдэд авчирсан алдагдалыг тоотой нь тавьж:
(Нэгж
нь тэрбум ам.доллар)Эхний мэдээ нь, дэлхийн санхүүгийн Firm – үүдэд авчирсан алдагдалыг тоотой нь тавьж:
-----
Firm \ Writedown&Loss \ Capital Raised
-----
Citigroup 42.9 44.1
UBS 38.2 28.6
Merrill Lynch 37.1 17.9
HSBC 19.5 3.5
IKB Deutsche 15.9 13.1
RBS 15.2 24
Bank of America 15.1 20.7
Morgan Stanley 14.1 5.6
JPMorgan Chase 9.8 7.8
Credit Suisse 9.6 1.5
Washington Mutual 9.1 12.1
Credit Agricole 8.3 9.1
Lehman Brothers 8.2 13.9
Deutsche Bank 7.6 3.2
Wachovia 7 10.5
HBOS 7 7.8
Bayerische Landesbank 6.7 -
Fortis 6.6 1
CIBC 6.5 2.9
Barclays 6.3 9.7
Societe Generale 6.2 10.1
Mizuho Financial 6 -
ING Groep 6 4.9
WestLB 4.9 7.7
LB Baden-Wuerttemberg 4 -
Goldman Sach 3.8 0.6
Dresdner 3.4 -
...
TOTAL** 395.8 302.1
(Дашрамд Монгол Улсын Үндэсний нийт бүтээгдэхүүн 3 тэрбум ам.доллар орчим)
Хоёрдох мэдээ нь, ажилаас халсан хүмүүсийн тоо болон түүний нийт ажилчидийн тоонд эзэлэх хувь:
-----
Firm \ Positions Cut \ % of Headcount
-----
Citigroup 15,900 4.3%
Bear Stearns 9,159 66
RBS 7,200* 3.2
UBS 7,000 8.8
Lehman Brothers 6,390 23
Merrill Lynch 5,220 8.3
Morgan Stanley 4,440 9.4
JPMorgan Chase 4,100 2.3
Bank of America 3,650 1.7
Washington Mutual 3,000 6.5
SunTrust 2,400 7.6
Northern Rock 2,000 40
HSBC 1,650 0.5
WestLB 1,530 25
Goldman Sachs 1,500 4.7
Wachovia** 1,443 1.2
Credit Suisse 1,320 2.7
National City 900 2.9
Barclays 900 0.7
KeyCorp 740 4
Countrywide*** 514 45***
Fortis 500 0.8
Wells Fargo 500 0.3
Deutsche Bank 470 0.6
Nomura 400 2.2
Mizuho 300 0.6
HBOS 90 0.1
Royal Bank of Canada 40 0.1
_____
TOTAL 83,256
August 2, 2008
Makunouchi bento
Ойрд ажилаар баруун Япон руу – Японы хоёрдох том хот, бас хуучин нийслэл
явдаг болов. Токиогоос 400 илүү км зайтай, хурдан галт тэрэг 2 цаг 30 минут
явдаг. Өглөөнөөс ажилаа хийж байгаад, үд дунд ажилаасаа гарч баруун зүг рүү
хөдөлж, баруун японд очиж нэг цаг уулзалт хийчихээд, орой нь 9 орчимд ажилдаа
эргэж ирж үндсэн ажилаа үргэлжлүүлж байгаад эргэж ирж үндсэн ажилаа үргэлжлүүлж
байгаад галт тэргээ зогсоочоод гэртээ харих маягын... тэгэж давхиж явахад,
хурдан галт тэргэн идэж баясдаг нь, Makunouchi bento гээд, есөн жорын зүйлийг
эвлүүлчихсэн бэлэн хоол. Энэ хоолны түүх нь аягүй бол хэдэн зуу, мянган жилээр
яригдаж магадгүйм байх.
June 29, 2008
Mongolia mining - L.Bold's comment
Sonin.mn-д дэхь news – ээс copy – дов.
(original source: Zindaa newspaper, 2008.06.16)
... "Ашигт малтмалын ордууд, тодруулбал стратегийн ач холбогдолтой 54
орд газрын нөөцөд түшиглэсэн корпораци байгууллаа гэж бодоход тус корпорацийн
өөрийнх нь үнэлгээ 186.6 тэрбум ам.доллар байхаар байна." ...
Assuming holding company to be established by the government, that controls the strategically important 54 mines, valuation of hold co. can be as high as US$ 186.6 billions... (according to L. Bold's comment, who has recently been in charge of mining industry at the government)
No idea about reliability of this number - who did this valuation, how and why - but it gives one interesting data point on the topic.
Assuming holding company to be established by the government, that controls the strategically important 54 mines, valuation of hold co. can be as high as US$ 186.6 billions... (according to L. Bold's comment, who has recently been in charge of mining industry at the government)
No idea about reliability of this number - who did this valuation, how and why - but it gives one interesting data point on the topic.
Евро 2008
6 сар евро 2008 – ийн сар болж өнгөрч байх шиг байна. Spain – ийн баг ч энэ
жил үзэхэд урамтай шүү – Villa, Iniesta, Cesc. Одоо final л үлдлээ...
May 26, 2008
Лабораторийнн Нэг
Монгол улсын тооны олимпиадын дүнгийн
тухай мэдээ уншлаа. 1-р
сургууль 13 медаль, Олонлог 6, 11 – р сургууль 5, Сант, Дэлгэрэх тус бүр 1
медаль хүртсэн гэнэ. Олон улсад явахаар 1-ийн 7 хүүхэд, Олонлогийн 1 хүүхэд
шалгарсан гэсэн байна.
Одоогоос л лав 17-18 жилийн өмнө, монголд тооны сургалтаар сайн гэгдэх нь
1-р сургууль, их сургуулийн гүнзгийн, 11-р сургууль, мөн 51, 52 гэсэн
сургуулиуд байсан санагдаж байна. Тэр үеэс дахиад 10-15 жилийн өмнөөс ч,
Лабораторийн 1-р сургууль нь тооны сургалтаараа сайн гэсэн түүхтэй байсан.
Монголд 89 оноос хойш, нийгэмд асар их өөрчлөлт гарсан ч, тоо ба логик
сэтгэхүйд дуртай авъястай монголын хэсэг хүүхдийг дэлхийн түвшинд сургах
сургалтын сайхан бодлогыг олон жилийн турш тууштай мөрдөж ирсэн, Лабораторийн
1-р сургуулийн удирлага багш нар маш бахархууштай санагдлаа.
Олон улсын олимпиадаас дээр үеийн манай сурагчид, хэдэн жилдээ л нэг ширхэг
медаль авчирвал их амжилт байдаг байсан бол, сүүлийн арван жилд алтан медалиас
авхуулаад, тогтмол мөнгө, хүрэл медаль хүртэл зүүдэг лут түвшинд бүрсэн байна.
(энд тоо баримт байна). Гайхамшигтай!
May 25, 2008
Ноогдол ашиг Японд
Өнөөдөрийн Nikkei сонинд, Японы public команиуудын хувьцаа эзэмшигчид дээ
өгдөг ноогдол ашигийн хэмжээ ихсэж ирж байгаа тухай мдэээ гарч. Компанийн цэвэр
ашигаас ноогдол ашигт зориулах хувь (dividend payout ratio) дунджаар 30% болсон
нь, Америк мэтийн үнэт цаасны зах зээл илүү хөгжсөн улсуудын 40% - д бараг
дөхөж очисон байна. Өөрийн хувьцаагаа буцааж худалдаж авах (share buyback) –
ийг нь нийлүүлж тооцвол, цэвэр ашигаас хувьцаа эзэмшигчидэд оногдох хувь нь бүр
50% болж, рекорд хэмжээнд очоод байгаам байна.
Олсон ашигаа, компани буюу хэсэг удирдлага нь хэрэггүй юманд үрчихдэг,
эсвэл компанийнхаа өсөлтөнд зориулж хөрөнгө оруулалт хийхгүйгээр бэлэн мөнгөөр
нь дараад суугаад байдаг зохисгүй санхүүгийн strategy нь, Японд бага багаар
засарч сайжирч байгаагийн жишээ гэж хэлж болох байх...
April 27, 2008
Америк дахь байшингийн үнэ
Сүүлийн 1 – 2 жилд Америкт байшингийн үнэ
нилээн унаж байгаа тухай мэдээ зарим нэг тоотой гарсан байна.
Одоогийн байдлаар, өмнө нь хүн хэрэглэж
бйасан байшингийн дундаж үнэ (=median/голч) 200’700 ам.доллар болсон юм
байх. Шинэ байшингийн үнийн тухай сонирхоод search хийтэл, 2008 он 3 сарын
байдлаар $227,600 гэсэн тоотой
мэдээлэл харлаа.
200’700 ам.доллар байшинг 15 жилийн зээлээр авна гэвэл:
Зээлийн хүүг жишээ нь жилд 6% гэвэл, 15 жилд нийтдээ 304’900 орчим, жилд
20’300 орчим, сард 1’700 ам.доллар орчим гэсэн барагцаа тоо гарах юм байна.
Америк дахь дундаж өрхийн орлогыг, жишээ нь 48’000 гэвэл, сарын орлого
4’000 ам.долларын 1’700 ам.доллараар нь (сарын орлогынхоо 42%-аар нь) 15 жил
тулж байж байшинтай болох нь. Тодорхой хувийг нь урьдчилж төлөх, ихэнхи хүмүүс
20-30 жилээр зээл авдаг гэх мэт нарийн ширийнийг эс тооцоод, баримжаа төсөө
гаргавал иймэрхүү тоо гарч байна. (байрны зээлийн хүү, өрхийн орлогын тухайд
бол, mortgage rate болон average household income – оор search хийвэл, илүү
тодорхой тоог үзэж болно.)
Монгол дахь байрны үнэ, зээлийн хүү энэ тэрийн талаар сайн мэдэхгүй юм.
Хэрэв тийм тоонууд байвал, төстэй тооцоо хийж харьцуулбал янз бүринй дүгнэлт
хийж болох байх...
April 13, 2008
Mongolian market - basic data
3/30 – ний Nikkei Veritas гэж investment чиглэлийн сонин дээр монголын
санхүүгийн зах зээлтэй холбоотой богинохон мэдээлэл, бас хэдэн статистак дата
тавигдсан байна.
- GDP: US$ 3.3 bn (in 2007)
- GDP growth: 8% (last 4 years)
- Export of mining industry: US$ 1.5 bn (copper, gold, molybdenum etc.)
- Population: 2.6 mln
- Number of public companies on the Mongolian Stock Exchange(MSE): 217
- Number of companies that publicly disclose financial info: 114
- Total market cap. of public companies on the MSE: US$ 620~ mln, up 600% in 2007
- Average PER: 406 times (only for those companies with disclosure)
Нэгэн япон хүний монголд байгуулсан Frontier Securities гэж компани япончуудад монголд хөрөнгө
оруулахад зуучилах үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа юм байх...
April 5, 2008
2008 эхний улиралын M&A сониноос
Software – ийн дэлхийн хамгийн том компани нь, web – ийн prioneer “акул” –
уудын нэгийг “залгихаар дайрсан” мэдээ нь technology – ийн ертөнцөд нилээн
хэдэн долоо хоног яригдаж байр шиг байна. Энэ мэдээнээс харвал, тус 2 компани нь дэлхийн хамгийн чадалтай хөрөнгө оруулалтын
банкуудаас зөвлөхөөрөө томилж ажилуулж эхэлсэн байна.
Хятдын уул уурхайн компанийн бүлэглэл нь Англи – Авсрали – д төвтэй уул
уурхайн компанийн нэгийнх нь багагүй хэсгийг гэнэт худалдаж авасан явдал бас
сонирхол татхуйц мэдээ байлаа.
Subscribe to:
Posts (Atom)