September 24, 2006

2nd year classes start


2–р курсийн хичээлийн эхлэл энэ долоо хоног. Мөн түүнээс гадна гол нь 2-р курсийн оюутануудын хувьд, recruiting for full-time job (төгсөөд ажиллах ажлын саналын төлөөх процес) бас эхэлж буй.
Recruiting-ийн үйл ажиллагаанууд хичээл эхлэхээс даруй 7 хонгийн өмнө эхэлж сандаргана. Сар орчим campus дээр компаниуд ирж reception-ээ хийгээд, дараа 2 сар орчим interview-үүд үргэлжилнэ. Ихэнхи оюутанууд зуны internship хийсэн газраасаа offer авсан байх болхоор, төгсөөд тэндээ ажиллахаар шийдсэн нь recruiting-д оролцохгүй. Offer – доо сэтгэл хангалуун биш оюутанууд recruiting-д оролцоно. Азтай нэг нь 11 сардаа offer авах ажилаа шийдээд “амрана”, бусдынх нь хувьд цаашаа хэдэн ч сар үргэлжилж мэдэх recruiting – ийн “тулаан” эхэлж байгаа нь энэ...

September 10, 2006

Mongold amrahaar



Internship – ийн дараа үлдсэн цөөхөн дараа амралтын үлдсэн цөөхөн хоногоо ашиглаж Монголд харьж хэд хоног.

Энэ зун хөдөө хэд хэдэн удаа гарав. Хийсэн зарим зүйлүүд: жуулчины баазд жинхэнэ буугаар буудаж “тоглосон” морь унаж хорхог идэх “Mongolian classic амралт” сайн найзын буянаар хөдөөгүүрх 1000-аад км-ийн “driving”.

August 31, 2006

Internship


Investment bank дахь 10 долоо хоногийн internship хурдан өнгөрлөө. Ажлын хувьд, financial analysis, valuation, presentation preparation, documentation and also web surfing and learning how to swim…
IPO (шинээр биржэд хувьцаагаа гаргах) хийх гэж байгаа firm-ийн deal (ажил), мөн stock (хувьцаа) болон bond (өрийн үнэт цаас) – оор дамжуулан financing (санхүү олж ирэх) – тай холбоотой deal, M&A (өөр firm – ийг худалдаж авах) – тай холбоотой анализ гэх мэт ажилтай холбогдож. Энэнээс илүү тодорхой бол... хамаагүй мэдээлэл энд арай бичиж болохгүй.
Investment bank дахь ажил, их цаг ажилуулдагаараа “онцлог”. Түүнтэй холбоотой, энэ зун тохиолдсон явдалаас товчихон:
Episode 1:
Пүрэв гараг 11 цаг: Managing Director (MD) – оос Баасан гарагын орой 5 цагт хэрэглэх материал бэлдэх тухай даалгавар авч 15 минут орчим ярилцав. Ажилд шаардагдах цаг нь дор хаяж 10-аад цаг. Ярианы дараа MD хариж, би амжих эсэх тухай тооцонгоо өнөөдөр ажилаасаа хэзээ харих тухайгаа шанална.
Яагаад гэхээр... энэ тухай ярилцасан Пүрэв гараг 11 цаг нь өглөөний биш оройны 11 цаг болхоор...
Episode 2:
Цуг internship хийж байгаа LBS – ийн охинтой, ажилынх нь сүүлийн өдрийн өглөө 9 орчимд ажил явах метро дотор дайралдав. Би “Дуусах дөхөөд ажил ихтэй биздээ, шөнө хэдэд харисан?”. Нөгөө охин “Алдаа гарсанаас болоод амжидаггүй, тэгээд 6 цаг өнгөрөөж ажилаас гарсан”.
Энд 6 цаг гэдэг нь оройны 6 биш өглөөний 6 цаг...

June 25, 2006

Internship start - orientation, training


Эхний өдөр:
Orientation бол яахав жирийн, компанийн товч танилцуулга, ойрын үеийн санхүүгийн зах зээл, эдийн засгийн ерөнхий чиг хандлага гэж мэт яриа хэдэн цаг.
Тэгээд хэдэн цаг Training.
Энд цугларсан нь, АНУ – ийн MBA 1-р курс дуусгаад, энэ Investment Bank – ийн Investment Banking Division (IBD) – д зун 10-13 долоо хоног internship хийх оюутанууд. (Энэнээс гадна Sales and Training, Research гэх мэт Division-д ажиллах оюутануудын training тусдаа. Мөн бакалаврын internship-ийн оюутанууд бас тусдаа). Энэ зуны IBD – ийн intern нийтдээ 50 – аад оюутан. Дийлэнх, ер нь 90% шахуу нь АНУ-д топ 15 гэгддэг MBA – ийн оюутанууд юм уу даа. Тэр дундаа талаас илүү нь, санхүүгээр сайн гэгдэх 4-5 сургуулиас ирсэн харагдана.
Энэ өдрийн highlight (гол анхаарууштай хэсэг) нь, оройны хүлээн авалт. Оройны 7 орчимоос оффисоос ойрхон pub-д гадаа, оюутанууд болон зарим (ихэнхийн ь шинэхэн) банкируудтай пиво уунгаа хууч хөөрч, телевизээр хөл бөмбөг харсан хэдэн цаг. Оройн 10 орчимд дууссаны дараа, жаахан доргиодуу 10-аад оюутанууд, Human Resource (HR, боловсон хүчин)-ийн 2 бүсгүйтэй дараагийн bar руу. Амьд Jazz тоглосон тэр bar-нд цаг орчим сууж байгаад, бас дараагийн bar руу. Төгөлдөр хуур тоглосон жижигхэн тохилог bar-т хоёр аяга хоосолчихоод гарцгаав. Би ч шууд харьсан ч, болоогүй хэд нь цаашаа явж... эхний өдөр/үдэш дууслаа. Manhattan “маягын” үдэш гэхиймүү...
Хоёрдох өдөр:
Өглөөнөөс тувт training. Bloomberg, Thomson гэх мэт компютерийн үйлчилгээ ашиглах тухайгаас, financial analysis, valuation гэх мэт. Ихэнхи нь хичээл дээр үзсэн зүйлүүд тул, гол нь практик талаасаа юуг анхаарах вэ гэдгийг түлхүү анхааруулах нь онцлог нь. Өдөр нь энэ банкны IBD хариуцсан захирал яриа хийв.
Энэ өдрийн highlight нь оройн 5 цагт өгсөн даалгавар. Компани А, компани B-ийг худалдаж авах (acquisition) талаар, financial analysis хийж, presentation бэлтгэх. A, B нь бодит компани, ялангуяа B нь иймэрхүү жишээн дээр байнга гарч ирдэг компани... сүүлчийн хугацаа нь шөнө дөө бөгөөд 3, 3-раа грүүп болох. Хамгийн эхний грүүп ажилаа дуусгасан нь шөнийн 12-оос хойш... Манай грүүпийн дууссан нь шөнө дунд 2 цаг орчимд... Энэ өдөр Wall Street-ийн банкир амьдралын “work hard, play hard”-ийн, эхний өдөр “play hard” хийгээд үзэж (experience) амжаагүй “work hard” хэсгийг нь үзсэн өдөр гэхиймүү...
Гуравдах өдөр:
Өчигдөрийн бэлдсэн analysis, presentation-ээ Managing Director (MD – “ахлах банкир”)-д танилцуулж бүгдээрээ discussion. Дараа нь хэдэн цаг training, тэгээд өдөр finish. Маргааш орой New York оффис-д үдэхгүй нь тус тусийн хот руу нисцгээх тул, нөгөө хэдтэйгээ “bey хийгээд” өдрийн төгсгөл. Орой нь ойрхон газар хоол идчихээд, нэг pub-д пиво 2 лонх татсанаар гуравдахь өдөр энгийн байдлаар дууссав. Маргааш нь өөрийн ажиллах оффис руугаа зүглэж 10 илүүтэй цагийн нислэг...
Эргээд бодоход, дажгүй хөгжилтэй өнгөрүүлсэн хэдэн өдрүүд, ажил амьдрал аль аль талаасаа. Хэдхэн хоногийн дараа арай бодьтой ажил хийх 10 долоо хоног эхэлнэ...

New York City – д 5 хоног – Internship


Зуны амралтаар хийх нэгэн Investment Bank дахь Internship эхэлж, New York City – д хоёрдох удаагаа ирэв. New York – ийн Headquarters (төв оффис) – д хэд хоног training болон orientation хийсний дараа тус тусийн ажиллах оффис/хот руу явна.
New York City өмнө өвөл ирсэн үетэй харицуулахад, зун бол их дажгүй хот юм. Буусан газар маань Batter Park гээд Manhattan – ний урд үзүүрт байх газар. 9/11 болсон Ground Zero болон Wall Street – ийн хийх газраас алхаад 15-20 минутын газар.
Ирсэн өдөр амралтийн өдөр тул Manhattan – аар баахан алхаж зугаалав. Manhattan – ний Хятад хороолол нь хачин том, Бээжингийн зах шиг л, баахан хятад хямд (бас хуурамч) бараа зарсан дэлгүүртэй газар юм байна. Сүүлд өөр хүнээс сонсохноо LA – ийн хятад хорооло бол энэнээс том “ хүчтэй” юм байх. Тэндээсээ дээш жаахан алхаад New York University (NYU) оров. Цэвэрхэн дагүй орчитой газар юм (дээхэн нэг хаана ч билээ, АНУ – ийн ахлах сургуулийн сурагчидын хамгийн сурахыг хүсэж байгаа сургууль юу вэ гэдэг саналд, NYU 1-т орсон гэж уншиж билээ. Мэдээж энэ асуулгын дүнгээс, “ороход хир хэцүү вэ” “хир нэр хүндтэй вэ” гэх мэт талууд нь ондоо).
Тэндээс метрогоор Central Park хүртэл явж дотуур нь алхав. Нью Ёоркчуудын амралтын өдрөө энд гүйж, алхаж, талхаж, ном уншиж бүгд их идэвхитэй байцгаана. Manhattan – ний Symbol болсон газруудын нэг болох энэ парк зун ирэхэд их сайхан сэтгэгдэл төрлөө. Буцахдаа Times Square – ээр нэг шагайчаад, жуулчдын чихцэлдээнээс ядрахаасаа арай өмнөхөн буудлын зүг... гэж Manhattan дахь эхний өдөр дуусав.

June 13, 2006

Moving


Саяхан шалтгалт дууссаны дараа, энд байдаг солонгос найзынхаа эхнэрийг нүүлгэлцэж өглөө. Залуу нь надтай сурдаг, эхнэр нь болхоор хажуугын мужийн нэгэн сургуульд PhD program – д намраас сурах гэж байгаа тул, эхнэрийнх нь ачааг, хажуу муж хүртэл нүүлгэх ажил...
UHaul гэж ачааны truck rental хийдэг газраас жижигхэн truck поркатлаад, нөгөө залуу маань машин барьж чаддаггүй тул, би жолоочийн суудалд. Ачааны машин бариад хурданы замаар явхад анхандаа эвгүй ч дасчихдаг зүйл юм байна, тэхдээ нилээн бие ядрах ажил юм байна.

June 10, 2006

spring classes


Хаврын улиралд авсан 4 хичээл:
  1. Marketing
  2. Accounting and Financial analysis I (=Footnote accounting)
  3. Financial Statement Analysis
  4. Cases in Financial Management

1.      Marketing
Зах зээлд шинэ бараа/үйлчилгээ гаргахад, ямар стратеги баримтлах ёстой, юуг анхаарах ёстой талаар framework (үндсэн ойлголт, загварчлал) олгох зорилготой хичээл. Голчлон market (зах зээл) буюу customer (хэрэглэгч), competitors (өрсөгдөгчид) – д нилээн focus (анхаарал) тавьсан агуулгатай. Үзсэн кэйс дундаас сэтгэлд үлдсэн сонирхолтой нэг байсан нь, тахианы нүдэнд зориулсан линз-ийг шинээр зах зээлд гаргах гэж байгаа компани ямар стратеги баримтлах тухай ;)...
2.      Accounting and Financial analysis I (=Footnote accounting)
Санхүүгийн тайлангийн гол гурван хүснэгт нь Income Statement (Орлого үр дүнгийн тайлан), Balance sheet (Санхүүгийн байдлын тайлан), Cash Flow Statement (Мөнгөн урсгалын тайлан) гэж байдаг. Түүнээс гадна, Footnote (нэмэлт тэмдэглэл) нэртэйгээр гол хүснэгтүүдийн хойно хэдэн арван хуудас тэмдэглэл байх нь их бөгөөд  тэнд тухайн компанийн санхүүгийн байдалд үнэлгээ хийхэд маш чухал мэдээллүүд их байдаг. Энэ хичээл нь, тэр тэмдэглэл дэх санхүү/ня-бо – ийн төрөл бүрийн мэдээллийг яаж уншиж ойлгох вэ, мөн яаж ашиглах вэ, (мөн яаж хуурагдахгүй байх вэ) гэдэгийг заадаг хичээл. Ирээдүйд Finance – ээр хөөж, компанид хөрөнгө оруулагч болох хүнд зайлшгүй шаардлагатай хичээлүүдийн нэг.
Агуулга нь, Deferred tax (Татварын өглөг), төрөл бүрийн Lease (Санхүүгийн лизинг), inter-company investment (компани хоорондын хөрөнгө оруулалт), Debt (өр) гэх мэт. Жишээ нь airline company – уудыг харьцуулж үнэлгээ хийхэд, компани тус бүр өөр төрлийн Lease – ийн гэрээгээр өчнөөн саяар үнэлэгдэх онгоцоо авдаг бол, харицуулахын тулд тэр ялгааг нь ойлгож “орчуулж” байж fair (бодит үнэн ойрхон) үнэлгээ хийх боломжтой болно. Өөр жишээ нь, том компани өөрийн охин компанийхаа хамаг ашигийг өөрийнхөө тайланд биччихээд, Debt (өр) – ээ тэр компани даа шингээх маягын байдал байна уу үгүй юу гэдэгийг ажиглахад, inter-company investment тус болох гэх мэт зүйлүүдийг кейсээр дамжуулж заасан.
3.      Financial Statement Analysis
Компанийн санхүүгийн тайлан тооцоог уншиж, хөрөнгө оруулах шийдвэр гаргахийн тулд юуг анхаарах вэ, компанийг үнэлэх (компаний үнэ болон цаашилбал нэгж хувьцааных нь үнийг тогтоох) аргачлалуудыг заах хичээл. Finance career хийх, ирээдүйд хөрөнгө оруулагч болох хүнд маш хэрэгтэй хичээл.
Хичээл дээр компаниудын бодит санхүүгийн тайланг материалаа болгонгоо, анализ хийх, үнэлгээ хийх (valuation)-тэй холбоотой ойлголтуудыг заадаг. Жишээ нь Coke, Pepsi хоёрыг харьцуулах, Airline компаниудыг харьцуулж үнэлгээ хийх, хэдэн жилийн өмнөх Ford компаний Debt – ийн анализ, Amazon болон Apple – ийн санхүүгийн хүнд үеийнх нь тайлангийн судалгаа гэх мэт, амьдралд дөхөм жишээнүүдийг ашиглана. Эцсийн project нь 6 сар Америк-т IPO (Initial Public Offering = биржид хувьцаагаа анхалж гаргах) хийх гэж буй компаний санхүүгийн тайлан дээр үндэслэж, тухайн компани ямар үнэтэй байвал зохистой вэ, мөн нэгж хувьцааг нь IPO хийхдээ хэдээр тогтоох ёстойг тоцоолох ажил. Тэгээд project дуусах үеэр тухайн компаний хувьцаа үнэт цаасны бирж дээр арилжигдаж эхлэх үе таарсан тул, өөрсдийн ажил хир зэрэг market (зах зээл) – тай ойрийг харж сонирхосон.
4.      Cases in Financial Management
Investment Bank – ийн банкирууд компаниудаадад санхүүгийн зөвлөгөө/үйлчилгээ үзүүлж ажиллах үед шаарддагдах мэдлэг аргачилалуудыг, case (өмнө нь бизнест тохиолдож байсан жишээг сургалтын зоригоор эмхэтгэсэн материал) – ээр дамжуулж заах хичээл. Finance career хөөх хүн, investment bank болон investment management – д төгсөөд ажиллах оюутануудад нилээн цугларсан хичээл.
Агуулга нь ч сонирхолтой. Компаний capital structure (санхүүгийн хөрөнгийн бүтэц) – д хандсан зөвлөгөө, capital raising (санхүүгийн хөрөнгө “олж ирэх”), merger and acquisition гэх мэт. Компанийг valuation хийх (үнэлэх) аргачилалийн тухай ч практик мэдлэг өгсөн нь бас нэг онцлог. Сонирхолтой, нилээн юм сурсан хичээл.
Энэ хичээлийн профессор өмнө нь Америкийн томоохон хэдэн сургуульд багшилж байсанаас гадна, Wall Street – ийн Goldman Sachs, Lehman Brothers – д ажиллаж, Citigroup-д M&A Group – ийн захирал хүртэл хийж байсан, academic professional аль аль талаасаа арвин туршлагатай нь бас нэг онцлог байлаа.
Хаврийн улиралын хичээлүүд, өмнөх улиралуудын хичээлүүдэд заагдсан үндсэн агуулга үндэслэж, улам практикт ойрхон агуулгатай байж гэсэн сэтгэгдэл үлдэж.

May 28, 2006

Orchestra concert by Barenboim


Maestro Barenboim гэж хүний удирдсан найрал хөгжмийн концерт очиж сонсов. Хамгийн сүүлд симпони концерт үзсэнээс хойш хэдэн ч жил өнгөрсөнөөс тэр үү их дажгүй байлаа. Жинхэнэ orchestra hall – д нь ирж сонсохоор тэгдэг бол уу, хөгжим их гоё тод бас сүрлэг сонсогддог юм байна.
(энэ entry – ийг хойно оруулж буй тул, он сар өдрийг нь мартаж...)

May 25, 2006

New Venture contest


Өнөөдөр сургууль дээр New Venture contest (шинэ бизнес байгуулах талаарх уралдаант тэмцээн) явагдлаа. Оюутанууд грүүп болж оролцсон, өөрсдөө шинээр бизнес байгуулах business plan зохиож, тэрүүгээрээ өрсөлддөг тэмцээн. Шүүгчид нь MBA – ийн багш нараас гадна, манай хотод байрлах Venture Capital firm (шинэ бизнесүүдэд хөрөнгө орлуулагч компани) – ийн хүмүүс хүртэл ирж оролцож байгаа нь онцлог. Түрүүлсэн болон дээгүүр байр эзэлсэн багуудад нь мөнгөн шагнал олгохоос гадна, ирээдүйд энэ Venture Capital firm – үүдтэй ажиллах үүд нээгдэнэ гэсэн үг...
Япон хэдэн найз маань, хэдэн латин америк залуутай нийлж оролцсон төсөл эхний 5д багтаж ажилттай явлаа. Plan нь их дажгүй болсоноос гадна, presentation – ийг хийсэн спани залуу их сайн байв. Хэдэн сарын өмнө энэ төсөлд цуг оролцоё гэж тэр найзыгаа асуухад нь татгалзсандаа жаахан харамсав... K хэмээх энэ залуу японд байхдаа 2 ч бизнесийг босголцож явсан туршлагатай нэгэн болхоор, хамтарч үзсэн бол сонирхолтой байсан байх.

February 28, 2006

Nobel – ийн шагналт Myron Scholes – ийн яриа

Nobel – ийн эдийн засгийн шагналт Myron Scholes сургууль дээр яриа хийв.
Myron Scholes нь Finance – ийн ертөнцөд, алдарт Black Scholes options pricing model (option – ийг үнэлэх загвар) – ийг гаргалцаж 1997 онд Nobel – ийн шагнал авсан лут эрдэмтдийн нэг. Түүнийг гаргасан энэ загвар нь санхүүгийн ертөнцөд option болон бусад санхүүгийн “бүтээгдэхүүнүүд” - ийг үнэлэх арилжаалахад гол үндсэн суурийг тавьлцасан гэж хэлж болно. Америкийн хэд хэдэн томоохон их сургуулиудад багшилж байсанаас гадна, цуг Nobel хүртсэн Robert Merton бас бусад хүмүүстэй нийлж байгуулсан hedge fund  Long-Term Capital Management  (LTCM) нь 2000 онд дампуурч, санхүүгийн ертөнцөд шуугиан тарьсан түүхтэй нэгэн. Одоо нэгэн Fund-д захирал хийдэг юм байна.
Ерөнхийдөө яриа сонирхолтой байлаа. Academic болон Professional талаасаа арвин experience – тэй хүн гэдэг утгаараа, яриа нь эдийн засаг, санхүүгийн олон талыг хөндсөн сонирхолтой байв. Мэдээж санхүүгийн гүнзгий мэдлэггүй тул, мэргэжлийн талын зарим хэсэг нь ойлгогдохгүй үлдсэн нь жаахан харамсалтай ч, үр ашигтай л цаг байлаа.

winter classes


Өвлийн улиралд авсан 3 хичээл:

  1. Investment
  2. Corporation Finance
  3. Account and Finance Analysis II (= Merger and Acquisition Accounting)



1.      Investment
Investment (Санхүүгийн хөрөнгө оруулалт) хийх үед шаардлагатай анхан шатны ойлголтуудын тухай. Мөн санхүүгийн зах зээлийн үндсэн ойлголтийн тухай ч гэсэн хөндөнө.
Stock (хувьцаа), Bond (өрийн үнэт цаас) болон санхүүгийн instrument (бүтээгдэхүүнүүд) болох Option, Future, Forward-уудийн тухай, тэднийг яаж үнэлэх вэ, үнэлэхэд юу анхаарах вэ гэх мэт.
Ерөнхийдөө Finance (Санхүү) талын кареер хийх хүнд, хамгийн анх авах хичээл.
Сонирхолтой байсан хичээлүүдийн нэг.
2.      Corporation Finance
Компаний санхүүгийтэй холбоотой сэдвүүдийн хичээл. Компани шинээр Business/Project хийх болвол stock, debt хоёрын алийг яаж ашиглавал зүгээр вэ, компани эсвэл тодорхой project-ийг үнэлэхэд яах ёстой вэ, гэх мэт асуудалтай холбоотой үндсэн ойлголтуудыг олгох хичээл. Finance талын кареер хөөх хүнд ч, жирийн компани-д менежер болох хүнд зайлшгүй хичээл. Агуулга их сонирхолтой ч, багшийн заах арга барил тиймэрхүү байсан болхоор сэтгэл жаахан дундуур үлдсэн хичээл.
3.      Account and Finance Analysis II (= Merger and Acquisition Accounting)
Merger and Acquisition Accounting (компани өөр нэгэн компанитай нийлэх, худалдаж авах) хийхтэй холбоотой accounting (нябо бүртгэл) ойлголтууд ба үнэлгээний тухай хичээл. Finance кареер хөөх гэж буй оюутануудаар дүүрэн. Багш нь заах даа маш сайн. Ачаалал ихтэй хичээл. Сүүлийн  кареер хөөх гэж буй оюутануудаар дүүрэн. Багш нь заах даа маш сайн. Ачаалал ихтэй хичээл. Сүүлийн project нь 2 компанийн бодит санхүүгийн тайланг өгч, merger хийсэний дараах тайланг гаргах, үнэлгээг хийх. Грүүпээрээ сүүлийн долоо хоног орчим өдөрт 7-8 цаг зарцуулж таарсан...

February 12, 2006

Financial Modeling seminar


Өмнө нь бас семинарт ирж байсан, Training the Street гэж компани-аас зохион байгуулсан Financial Modeling seminar (Санхүүгийн загварчлал яаж хийх тухай) – т амралтын өдрөө зориулав.
Investment bank, Investment management мэт finance job – т internship хийх оюутануудад хэрэгтэйгээс гадна, одоо авч буй “M&A accounting” гэж хичээлийн project хийхэд хэрэгтэй тул суусан семинар. Хэрэгтэй юм их заалгасан ч, амралтын 2 өдрөө алдсан нь жаахан тиймэрхүү. Мэдээж хэрэг үнэгүй биш семинар...

January 19, 2006

On-campus interview start

Өнөөдрөөс зуны internship-ийн, campus дээрх interview-үүд эхлэнэ. 6-н долоо хоног үргэлжилнэ...

December 17, 2005

New York City-d 7 honog


Шалгалт дууссаны нөгөөдрөөс эхэлсэн, New York City – дэхь 7 хоногийн аялал.
Сургуулийн Investment Banking group – ээс зохиож буй career – тэй холбоотой trip. Wall Street дэхь Investment Bank – уудаар зочилж, ажилчидтай нь уулзаж ярилцаж, information interview (албан ёсны бус ярилцлага) хийхийн тулд. Далимаар нь хувьдаа, New York хоттой танилцах... Алба амьны аль ч талаасаа сонирхолтой trip  байлаа.
Олон янзын банкуудад очиж, янз бүрийн салбарт нь ажиллах хүмүүсийн яриаг сонсох завшаан олдсон нь сонирхолтой байв. Credit Suisse First Boston-т очих үед, CEO Brady Dougan нь гарч ирж товчихон speech хийсэн нь, түүний яриаг сонсох хоёр дахь завшаан байлаа. Manhattan том юм шиг мөртлөө financial firm – үүд нь тодорхой хэдхэн газруудад төвлөрчихсөн болхоор хоорондоо их ойрхон. Wall Street гудамж Manhattan – ний урд үзүүрт, SOHO Chinatown – оос урагш байрлана. Энд NYSE (New York – ийн хөрөнгийн бирж) байхаас гадна, Goldman Sachs, Citigroup, Merrill Lynch гэх мэт цөөн хэдэн томоохон investment bank – ний төвууд байна. Нөгөө 9/11 – ний гамшиг болсон газар Ground Zero нь Wall Street гудамнаас тун холгүй. Телевизороор харицуулахад нүдээрээ үзэхэд нөлөө нь огт  ондоо, саяаханы болсон зүйл мэт сэтгэгдэл түрүүлнэ...
Manhattan – ний Midtown гэж нэрлэгдэх, Central Park ба Imperial State Building 2-ийн хоорондох хэсэгт, investment банкуудын ихэнхи нь төвлөрнө. Park Avenue, 5th Avenue дагаад ихэвчлэн, бас Broadway – д цөөн хэд. Өглөө эрт яарч явахад, гудамжний (дугуйтай жижиг) “kiosk” – наас Manhattan – ний ажилчидтай зэрэгцэн зогсож авсан халуун кофе, muffin New York – ийн жавруун өглөө ихэд амьнд орно...
Байрласан зочид буудал, Upper West Side – Central Park – ийн баруун талд. Columbia их сургуульд ойрхон болоод ч тэрүү оюутанууд нилээн харагдахаас гадна, Manhantan – ний бусад хэсэгээсээ (Downtown, Upper East Side) байр арай хямд болоод турүү залуу улсууд их харагдана.
Ерөнхийдөө Manhattan амьдрал энергий буцалсан газар юм уу даа. Амьдралын өртөг асар үнэтэй ч, түр хугацаагаар ирж амьдарвал Manhattan болон New York – ийн төвд ойрхон хэсэг нь их сонирхолтой газар гэж санагдлаа...

December 10, 2005

Final exam


12 сарын эхний 7 хоног Final exam-ийн долоо хоног.
Хэдэн сар олигтой хичээл хийгээгүй болхоор С (дунд)-тай тулалдсан хэдэн хоног...
Энэ улиралд авсан 3 хичээл:
  •           Microeconomics
  •           Applied regression (Статистакийн гүнзгий түвшин)
  •           Financial accounting (Монголоор ня-бо бүртгэл)

Хүлээж байгаа дүн нь C...