Олон жилийн Wall Street буюу үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн гол
төлөөлөгчид байсан investment bank (хөрөнгө оруулалтын банк) – ний ертөнц нь
сүүлийн хэдэн долооо хоногт огцом өөрчлөгдөж, шинэ модель орж байх шиг байна.
Хамгийн сүүлд үлдсэн 2 том investment bank болох Goldman, Morgan нь албан ёсоор
банк holding company болж өөрчлөгдөж байна. (news энд).
2008 он болтол дэлхийн investment bank – ийн ертөнц нь, (a) pure-play
investment bank (investment banking business – ийг голчилж дагнадаг) болох
Goldman, Morgan, Merrill, Lehman, Bear болон, (b) universal bank болох Citi,
JPMorgan, Chase, Credit Suisse, UBS, Deutsche гэсэн гол тоглогчидоос бүрдэж
байлаа. Энэ сүүлийн хэдэн universal bank – ууд нь өмнө нь commercial bank
(арилжааны банк) – ууд байж байгаад 5 – 10 жилийн өмнө америкийн pure – play
investment bank / securities firm – уудыг худалдаж авсанаар, investment banking
болон commercial banking аль алийнх нь үйл ажиллагаа явуулдаг universal bank
болж хүчирхэгжсэн шинэхэн түүхтэй: Citi
нь алдарт Salomon Brothers – ийг, Chase Manhattan нь JPMorgan – ийг,
Credit Suisse нь түүхт First Boston ба DLJ – ийг, UBS нь Paine Webber – ийг,
Deustche нь Alex Brown – ийг тус тус худалдаж авсан. (Энд байхгүй болсон түүхт
банкууд, өмнө blog – т дурьдаад өнгөрсөн Liar’s Poker, Monkey Business мэт 90 –
ээд оны номуудад их гардаг) Саяхан хүртэлх Wall Street дэхь банкуудын нэр
хүндийн баримжааны тухай жишээ нь энд Vault-ийн site – д сонирхож харж болно.
9 сарын crisis weekend – ээс хойш энд их өөрчлөлт гарч байна. Bear аль 3
сард байхгүй болсон, Lehman болон Merrill 9 сард байхгүй болж, оронд нь тэднийг
авсан Bank of America болон, UK – ийн Barclays, Японы Nomura нар энэ ертөнцөд
шинэ тоглогчидоор гарч ирж байна. Цаашид pure-play investment bank биш, хүчтэй
investment banking үйл ажиллагааг өөртөө агуулсан цөөн universal bank – ууд нь
дэлхийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн ертөнц-д чухал голлох үүрэг гүйцэтгэж
магадгүй болж ирж байх шиг байна. Нөгөө талаасаа Citi, UBS мэт universal bank –
ууд Subprime – аас болж нилээн зовж байгаагаас харахад, universal bank л “найдвартай” гэж шууд хэлж ч
болохгүй тал байгаа болхоор, энэ салбарт цаашид илүү өөрчлөлтүүд үргэлжилж
гарах болуу. Мөн, Hedge Fund, Private Equity болон Sovereign wealth fund – ийн
ертөнцөд ч янз бүрийн нөлөө гарж магадгүй боллоо...