January 27, 2007

Hedge Fund – ийн семинар

Hedge Fund (HF) industry – тэй холбоотой цуврал семинарт хоёрдох удаагаа суув. Энэ семинар хичээлээс гадуур, оройн цагаар зохион байгуулагдаж байгаа, HF – ийн fund менежерүүд ирж, industry-ийн тухай, өөрсдийн ажил/туршлагын тухай ерөнхий яриа хийдэг. Ажилд орсоны дараа ийм яриа сонсоод байр бололцоо олдохгүй тул, оюутан байх энэ цаг зав/”байр суурь” -ийн завшаанаа ашиглаж, сонирхож сууж байгаа семинар.
Өмнөх удаа gold (алт) – ийн чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг хүн ирж яриа хийсэн бол, энэ удаа equity (“хувьцаа”) – ийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг HF – ийн fund менежер байлаа. Өмнө нь Arthur Andersen -> Goldman Sachs -> Soros – ийн HF дамжаанд өөрийн HF – ээ байгуулсан юм байх.
Семинар дээр сонссон, HF industry – тэй холбоотой зарим тоо:
-          2007 оны байдлаарх нийт HF – ийн тоо 9000 орчим (5 жилд 2 дахин өссөн)
-          Эргэлдүүлж байгаа мөнгөний хэмжээ 1,4 триллон ам.доллар
-          1 тэрбум ам.доллар-оос илүү хөрөнгө эргэлдүүлдэг HF – ийн тоо 200
HF – ийн хөрөнгө оруулалтын стратеги нь, 90-ээд онд global-macro гэгдэх, төрөл бүрийн currency (“валют”) болон засгийн газрын бондуудын ханшийн зөрүү дээр голчлон “ бооцоо тавих” нь томоохон чиглэл байж нийт HF – ийн стратеги дунд 70% эзэлж байсан бол, одоо 10% ч хүрэхгүй болтлоо буурсан юм байна. Энэ чиглэлд, 90-ээд онд Английн төв банктай “pound – ийн хаш дээр тулалдсан” Soros – ийн fund (*1) болон, Нобелийн шагналтан хүртэл оролцосон “lut all-star team” байж байгаад 2000 онд дампуурсан LTCM (*2) гэх мэт орж таарна.
Одоо хамгийн зонхилж байгаа HF стратеги нь, equity – тэй холбоотой “equity hedge/equity long-short” гэх мэт чиглэлүүүд юм байх. Товчдоо, хөрөнгө оруулах компани болон industry – ийн үйл ажиллагаанд fundamental research (гүнзгий анализ) хийсэний үндсэн дээр, төрөл бүрийн option (“санхүүгийн нэгэн бараа”) – ийг ашиглаж “бооцоо тавина” гэсэн үг шахуу. Тэр утгаараа ажилын нэг хэсэг нь, investment bank (IB) болон investment management (IM) firm – үүдийн analyst – уудын fundamental research – ийн ажилтай зарим талаараа төстэй гэсэн үг юм. Option ашиглаж “бооцоо тавьх” худалдааны үйл ажиллагааны үйл ажиллагааг IB – ийн зарим trader – ууд ч байнга явуулж байдаг. (тийм ч болоод, HF руу, IB IM – ээс хүний шилжилт их байдаг байж таарна)
2000 оноос хойш хагартлаа баяжиж буй HF – ийн ажилчидийн тухай мэдээ/”хов жив” жирийн хүмүүс болон санхүүгийн ертөнцөд ч их сонсогдож, HF – д ажиллахыг сонирхох хүмүүс, MBA оюутанууд олширсон (*3). Гэтэл  үнэндээ HF амжилттай авч явах нь (мэдээж) нилээн ярьвагтай юм байх. Түүнтэй холбогдох нэгэн баримт гэвэл, 2005 оноос хойш нийт 3000 – аад HF шинээр байгуулагдсан бол, энэ хугацаанд ажиллагаагаа зогсоож “хаалгаа барьсан” HF 1500 шахуу юм байх. Эндээс, хэн дуртай нь хагартлаа баяжхааргүй, хир зэрэг их эрсдэлтэй салбар болохыг харж болох юм байна...

January 19, 2007

JPMorgan Chase – ийн захирал Dimon сургууль дээр

JPMorgan Chase санхүүгийн firm – ийн CEO (захирал) Jamie Dimon сургууль дээр яриа хийв. Сургуулийн MBA – ийн, сонирхож ирсэн 200 гаадхан оюутанд зориулсан яриа болхоор, сэдэв нь ажилын/албан ёсны биш, career development болон өөрийнх нь туулж ирсэн career, үзэл бодолтой байлаа.

Америкт хөрөнгийн хэмжээгээрээ Citigroup, Bank of America – ийн дараа орох том санхүүгийн firm – ийн захирал гэхэд нилээн залуудуу харагдах хүн юм. Бас яриа болон байж байгаа нь energy “буцалсан” хүн юм гэж санагдлаа. Career дээшлэх тусам, ажилийн “technical” мэдлэгээс илүүтэйгээр, social skill (хүнтэй харьцах/олон дунд “биеээ авч явах” чадвар), leadership skill (олныг удирдах/олонтой цуг ажиллах чадвар) их чухал гэсэн  үг нь санаанд үлдэж...

January 15, 2007

MBA төгсөгчид PE job руу....

Private Equity (PE) ажил нь MBA төгсөгчидийн хувьд, маш их сонирходог чиглэлийн нэг болох тухай umno bichisen. Үүнтэй холбоотой нийтлэл саяханы BusinessWeek-t garj:
http://www.businessweek.com/magazine/content/07_04/b4018058.htm?campaign_id=rss_magzn
Агуулга нь товчдоо, PE job нь MBA оюутануудын хувьд No.1 сонирхдог чиглэл болж ирж буй тухай, маш өндөр цалин, ажилын сонихолтой агуулга болон далайц, нэр хүнд зэргээрээ оюутануудыг  татаж буй тухай, гэвч ажилын байр маш цөөхөн, бас ороход маш өндөр шалгууртай тухай.
Мэдээнээс танилцуулбал, хамгийн том нэр хүндтэй PE firm – үүдийн MBA төгсөгчидөд амлаж байгаа эхний жилийн цалин+бонус нт 450’000$ (!!!) хүрч байгаа юм байх. Өмнө нь PE дэхь эхний жилийн талаар, ерөнхийдөө 350’000$ гэсэн тоо дуулж байсанаас ч өндөр тоо энд дурдагдаж. Ерөнхийдөө top 10 гэгддэг MBA төгсөгчидийн ихэнхийн нь эхний жилийн цалин+бонус – ийн түвшин 100’000$-150”000$ болон, Wall Street – ийн Investment Bank – уудын муугүй  цалинтай харилцуулсан ч гэсэн, PE – ийн энэ цалин “аймшигтай” өндөр харагдана....
Харамсалтай нь ажилын байрны тоо маш цөөхөн, ороход маш өндөр шалгууртай тухай ч орхигүйгээр жишээтэй бичиж: PE – ийн дунд нэр хүндээрээ ч, хүний тоогоороо ч хамгийн том firm – ийн нэг болох, Carlyle энэ жил MBA төгсөгчидөөс ажилд авах оюутаны тоогоо 50% өсгөж гэнэ. Гэтэл тэр тоо нь ердөө 7 хүн... The best MBA гэгддэг Harvard, Stanford – ийг нэг жилд нийлээд 1200 – орчим оюутан төгсдөгийг бодвол, эдгээр PE firm – үүдэд ажил олж авна гэдэг нь, “тэнгэрээс од шүүрэх”-тэй адил маш хэцүү гэдэгийг харж болох юм.

Ер нь сонин хэвлэлд иймэрхүү байдлаар PE career – ийн тухай бичигддэг ч, үнэндээ MBA төгсөөд дажгүй PE ажилд орох нь, ихэнхи MBA оюутануудад огт хүртээлгүй шахуу зүйл юм. Яагаад гэхээр, жишээ нь хэрвээ том 10 firm нилээд 50 MBA оюутан ажилд авна гэж үзвэл, тэр нь Harvard, Standford MBA – ийг 1 жилд төгсчидийн 5% top 10 MBA төгсөгчидийн 1%, нийт Америк даяарх 100’000 хол давсан MBA төгсөгчидийн 0,05% ч хүрэхгүй хувь болхоор. Тэгэхдээ MBA төгсөж байгаа олон оюутанууд дунд, ийм “ аймшигтай” өндөр цалинтайгаар ажилд ордог “тусгай” хүмүүс “нэг жижиг буланд нь” байдагыг мэдрүүлсэн мэдээ юм уу даа.....

January 10, 2007

Монголтой холбоотой мэдээ WSJ дээр

1/9-ний Wall Street Journal (WSJ) дээр, Монголын Худалдаа Хөгжилийн Банкнаас (ХХБ), Монгол улсаас анх удаа болох, 150 сая ам.доллар-ийн бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж зархаар (*1) завдаж буй тухай товч мэдээ гарч. ING Bank, Citibank хоёр arrange хийж байж магадгүй юм байх, тэгэхдээ тэр хоёр банк comment хийхээс татгалзсаныг харахад, арай албан ёсоор зарлахуйц шатандаа ороогүйм болуу.
150 сая ам.доллар гэсэн хэмжээ, Монголын албан ёсны GDP (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 1,5 тэрбум ам.доллар орчим гэдэгтэй харьцуулбал аравны нэг нь болхоор, нилээн том тоо. Хэрэв энэ бонд гаргалт харьцангуй амжилттай явагдвал, цаашид энэ хэлбэрээр гаднаас “мөнгө олж ирж” бизнесээ санхүүжүүлэх явдал Монголд улам ихсэж, бизнесийн хөгжлийн орчинд нилээн дажгүй нөлөө үзүүлж магадгүй гэж санагдлаа.
Бас хэдхэн хоногийн өмнөх WSJ дээр In*nh*e M*n*s – ийн тухай “Mongolia is Roiled By Miner’s Huge Plans” гарчигтайгаар тийм ч богиногүй мэдээ эхний нүүр дээр нь гарсан байсан. Монголын онлайн мэдээнээс хаяа хальт уншаад энэ компанийн бизнесийн тухай цэгцтэй ойлгодоггүй байсан, харин тэр мэдээн дээр компани товч  түүхээс гадна ойрд өрнөж буй зарим үйл явдалын талаар ойлгомжтой тайлбарласан байсан нь зүгээр санагдсан. Ер нь миний санаж байгаагаар, WSJ дээр Монголын бизнес, эдийн засгийн талаар энэ хоёроос өөр мэдээ сүүлйин жил илүүтэй хугацаанд гараагүй байсан болхоор, энэ хоёр мэдээ сонирхол татахуйц байлаа.
Америк дотоодын бизнесийн энэ долоо хоногийн халуун мэдээнээс гэвэл, Apple – ийн Iphone – оо зарласан нь, тэгээд бас нэгэн 30 тэрбум ам.доллар илүүтэй үнэтэй компанийг Private Equity Firm – үүд худалдажу авахаар тулалдаж байгаа тухай юм уу даа.

*1    150 сая ам.долларын бонд гаргана гэдэг нь, 150 сая ам.доллартай тэнцэх бонд (үнэт цаас) – ийг ХХБ “хэвлэж” гаргаад, гадаадын хөрөнгө оруулагчдад тэрийгээ (нөгөө гадаад 2 банкаар дамжуулан) зарж 150 сая ам.доллар “зээлж олж ирнэ” гэсэн үг. Хөрөнгийн зах зээл хөгжсөн улсуудад компаниуд санхүүжилтээ хийхдээ хэрэглэдэг, “мөнгө зээлэх” – ийн нэг гол хэлбэр гэж махчилж ойлгож болно.

January 9, 2007

Technology strategy-iin hicheel

Энэ улиралын дөрөвдөх хичээл. Шинэ технологи дээр тулгуурласан бизнесийг авч явах стратегийн асуудлуудыг хөндсөн хичээл. Зөвхөн Google гэх мэт интернет технологийн салбарт хүрээгээ хязгаарлахгүй, механик, хими гэх мэт уламжлалт технологиуд ч хамаарна. Технилогийн салбарт өмнө ажиллаж байсан болхоор, энэ хичээл миний хувьд “цэвэр” стратегийн хичээлээсээ илүү “ойрхон” байх байх. Унших материал ихтэй ч, сонирхолтой хичээл болж магадгүй болтой.

January 6, 2007

Macro-Economic – ийн хичээл

Макро эдийн засгийн хичээл эхлэв. Багш нь 27 жил энэ хичээлийг заасан гэсэндээ туршлагатай сайн заах юм. Энэ үндсэн ажилаасаа гадна, NBA-ийн нэгэн нэртэй сагсчины sport agent – ийг хийдэг юм байх.... (sport agent гэж, тамирчины менежер гэсэн үг.Tom Cruise – ийн The Agent гэж тэр сэдвээр кино байсан байхаа ) иймэрхүү үндсэн ажил сургуулиасаа гаднах хобби/ажилдаа хүртэл эрч хүчтэй хүмүүс гайхамшигтай. Юутай ч уйтгар багатай хичээл байх шинжтэй.

January 3, 2007

Winter quarter starts

Өвлийн улиралын хичээл эхлэв.
Эхний, Financial Engineer талын хичээл нь ерөнхийдөө derivative гэгддэг төрөл бүрийн санхүүгийн “бүтээгдэхүүн” – үүдийг яаж үнэлж, хэрэглэхэв гэдэг тухай, математик талын ойлголтуудад нь түлхүү анхааржч онол талаас нь заах бололтой. Математикд дургүй ч биш, инженер чиглэлийн мастерийн зэрэгтэй ч хэлэх үү, их зөвөлгүйгээр сонирхолтойгоор сонсож болхоор хичээл санагдлаа.

Хоёрдох, татвар ба бизнес стратегийн хичээл, татварын ерөнхий ухагдахуунуудыг заахаас гадна. M&A (firm – үүд нэгдэх & нэг нь нөгөөгөө худалдаж авах) ажиллагаан дахь татварын зохицуулалтын тухай ч заах бололтой. Хичээл даалгавар цуг хийх грүүпийг нэг Солонгос – Америк тани болон энэ улиралд германы нэг MBA – ээс солилцоогоор ирж сурч  байгаа герман залуутай, хамтархаар боллоо. Тэр танил төгсөөд интернетийн нөгөө Firm G***** - д ажиллахаар болсон юм байх, грүүпээрээ даалгавараа хийх далимаараа firm – ийнх нь тухай үзсэн дуулгасаныг нь жаахан баяасах нь ....

January 2, 2007

Chicago Bulls vs. LA Lakers game

Амралтаар зугаацаж байхдаа, Bulls vs. Lakers тоглолтыг Chicago – д United Center дээр очиж үзэв. Монголоос гарахын өмнөхөн, 90 – ээд оны эхээр сагсан бөмбөг сонирходог байх үед, NBA – д Chicago Bulls, Jordan ид оргил үедээ байж, телевизээр сонирхолтой playoff – ийн тоглолтуудыг нь шимтэн үздэг байж. Тийм болхоор, Bulls – ийн home болох United Center дээр очиж үзэх дажгүй байлаа. Бас Lakers-ийн Kobe Bryant – ийн тоглохын харсан нь “нэг сумаар 2 туулай”... мөн одоогын Lakers – ийн дасгалжуулагч нь, Jordan тоглож байх үед bulls – ийн дасгалжуулагч байсан Phil Jackson. Тэгэхээр Phil Jackson – ийг далимд нь харсанаараа “нэг сумаар бүр 3 туулай буудсан” (?) орой байлаа.





January 1, 2007

Happy New Year!


Шинэ он гарлаа 31-ний орой, Downtown – д гэрийн хажууханд болсон firework show дээр очиж он солигдох мөчийг өнгөрүүллээ. 30, 31-нд гэр зуураа л, телевизээр Law and Order, бас элдэв кино үзэж тайван өнгөрүүлж таарав. Энд тэндгүй болдог монголчуудын шинэ жилийн баяр хүний 60$, 70$ гээд (агуулгадаа тохирохгүй) их үнэтэй. Тэгээд ч очисон ч хотдоо 2-3-аас илүү монгол хүн таньхгүй... сургуулийн хаяа нийлдэг нөхөд ихэнхи нь ийш явцгааж...
12 сараас, online movies rental – ийн Blockbuster online – ийг хэрэглэж байгаа. Сарын 19$ орчим төлбөртэй, киногоо интернетээр захиалаад, киногоо хүлээж авах болон буцаахдаа шууданг ашигладаг үйлчилгээ. Нэг дор 3 DVD авах эрхтэй, 1 DVD – ийг үзчихээд буцааж явуулсанаас хойш дараагийн DVD ирэх хүртэл 4-6 хоног хүлээдэг. Кино түрээслэхийн төлөө гадагш гарах зовлонгүйгээс гадна, үнийн хувьд reasonable (боломжийн) санагдаж байгаа. Өөр NetFlix гэж хэдэн жилийн өмнөөс хамгийн анх энэ үйлчилгээг эхлүүлсэн компани бас бий. Blockbuster – ийн давуу тал нь, сард 1 удаа өгдөг купоноор нь, ойрхон салбар дээр нь очоод киноноос гадна тоглоом түрээсэлж болдог.

Blockbuster online – д орсоноос хойш, хамгийн анх үзсэн кино, Crash. Олон үндэстэн, Background, үзэл бодолтой хүмүүс хутгалдсан Америкийн том хотууд дахь амьдрал нь, олон асуудал агуулсан ярвигтай болж ирж байгааг үзүүлэх гэсэн дүү агуулгатай, дажгүй кино юм. Хоёр жилийн өмнө гарж, Оскор авсан юм шиг байна (бодохдоо тэр үед, MBA application, ажилийн ачаалалд дарагдаад анзаараагүй өнгөрсөн байж таарна...)