December 17, 2005

New York City-d 7 honog


Шалгалт дууссаны нөгөөдрөөс эхэлсэн, New York City – дэхь 7 хоногийн аялал.
Сургуулийн Investment Banking group – ээс зохиож буй career – тэй холбоотой trip. Wall Street дэхь Investment Bank – уудаар зочилж, ажилчидтай нь уулзаж ярилцаж, information interview (албан ёсны бус ярилцлага) хийхийн тулд. Далимаар нь хувьдаа, New York хоттой танилцах... Алба амьны аль ч талаасаа сонирхолтой trip  байлаа.
Олон янзын банкуудад очиж, янз бүрийн салбарт нь ажиллах хүмүүсийн яриаг сонсох завшаан олдсон нь сонирхолтой байв. Credit Suisse First Boston-т очих үед, CEO Brady Dougan нь гарч ирж товчихон speech хийсэн нь, түүний яриаг сонсох хоёр дахь завшаан байлаа. Manhattan том юм шиг мөртлөө financial firm – үүд нь тодорхой хэдхэн газруудад төвлөрчихсөн болхоор хоорондоо их ойрхон. Wall Street гудамж Manhattan – ний урд үзүүрт, SOHO Chinatown – оос урагш байрлана. Энд NYSE (New York – ийн хөрөнгийн бирж) байхаас гадна, Goldman Sachs, Citigroup, Merrill Lynch гэх мэт цөөн хэдэн томоохон investment bank – ний төвууд байна. Нөгөө 9/11 – ний гамшиг болсон газар Ground Zero нь Wall Street гудамнаас тун холгүй. Телевизороор харицуулахад нүдээрээ үзэхэд нөлөө нь огт  ондоо, саяаханы болсон зүйл мэт сэтгэгдэл түрүүлнэ...
Manhattan – ний Midtown гэж нэрлэгдэх, Central Park ба Imperial State Building 2-ийн хоорондох хэсэгт, investment банкуудын ихэнхи нь төвлөрнө. Park Avenue, 5th Avenue дагаад ихэвчлэн, бас Broadway – д цөөн хэд. Өглөө эрт яарч явахад, гудамжний (дугуйтай жижиг) “kiosk” – наас Manhattan – ний ажилчидтай зэрэгцэн зогсож авсан халуун кофе, muffin New York – ийн жавруун өглөө ихэд амьнд орно...
Байрласан зочид буудал, Upper West Side – Central Park – ийн баруун талд. Columbia их сургуульд ойрхон болоод ч тэрүү оюутанууд нилээн харагдахаас гадна, Manhantan – ний бусад хэсэгээсээ (Downtown, Upper East Side) байр арай хямд болоод турүү залуу улсууд их харагдана.
Ерөнхийдөө Manhattan амьдрал энергий буцалсан газар юм уу даа. Амьдралын өртөг асар үнэтэй ч, түр хугацаагаар ирж амьдарвал Manhattan болон New York – ийн төвд ойрхон хэсэг нь их сонирхолтой газар гэж санагдлаа...

December 10, 2005

Final exam


12 сарын эхний 7 хоног Final exam-ийн долоо хоног.
Хэдэн сар олигтой хичээл хийгээгүй болхоор С (дунд)-тай тулалдсан хэдэн хоног...
Энэ улиралд авсан 3 хичээл:
  •           Microeconomics
  •           Applied regression (Статистакийн гүнзгий түвшин)
  •           Financial accounting (Монголоор ня-бо бүртгэл)

Хүлээж байгаа дүн нь C...