November 27, 2005

Thanksgiving Day - out of town


Энэ хэдэн өдрүүд Thanksgiving Day гээд Америк даяар амралт. Хүмүүс тал тал тийшээ ойр дотныхон руугаа аялж, оройн зоогтоо цацагт хяруул тавьдаг, америк кинонд их гардаг баяр.
Ази-Америк залуугийн Thanksgiving dinner-т уригдсан боловч татгалзаж, өөр хот руу аялж өнгөрүүллээ. 2 сарын хичээл, recruit эвэнтүүдээс чөлөөлж амсхийсэн 2 хоног...

Friend's Baby shower


Цуг сурч буй 2 оюутаны эхнэр дараа хавар төрөх гэж байгааг тэмдэглэж Baby shower party хийв. Америкт тийм party-ийг төрөхөөс нь нилээн хэдэн сарын өмнө хийдэг юм байна. Найз нөхөд нь цуглаад, бэлэг өгцгөөгөөд, юм идэж уугаад хэдэн цагийг дажгүй өнгөрүүлэв.
Бэлэг авах газар сайн мэдэхгүйгээс, Target-ээс бэлэг цаас нтр авж, өөрөө боож өгсөн нь, юутай ч гологдохгүй дуусах шиг боллоо...

November 20, 2005

Recruiting events for Asian offices


Investment Bank, Consulting firm болон бусад салбарийн зарим компаниудын Европ болон Ази-д байрлах оффисийн хүмүүс recruit – ийн зорилгоор MBA програмуудаар ирдэг. Тэгэхдээ зарим нь campus дээр ирэлгүй downtown-ний зочид буудал, зоогийн газар reception or dinner зохион байгуулах нь нилээн их.
Ойрд хэдэн хоног иймэрхүү event-үүдийн буянд, Ritz Carlton, Four Seasons гэх мэт гоёомсог зочид буудалд үнэгүй хоол идэх завшаан хэд тохиов. Мэдээж ажил сургууль яриагаа ярилгүй л яахав... Ганц ядаргаатай нь байнга хослол өмсөж явах…

November 10, 2005

Credit Suisse First Boston-iin CEO Brady Dougan campus-t


Өнөөдөр Credit Suisse First Boston-ийн CEO Brady Dougan campus-т ирж, яриаг нь сонсох завшаан тохиов.
Credit Suisse гэж Швейцарт төвтэй дэлхийн томоохон financial (санхүүгийн) firm-ийн нэг. Нилээн хэдэн жилийн өмнө Америкийн том investment bank болох First Boston-той нэгдэж Credit Suisse First Boston нэртэйгээр улам томорч буй. Wall Street-ийн томоохон 10 investment bank-ийн нэгэнд зүй ёсоор орохоор газар юм.
CEO нь ирсэн шалтгаан нь, recruiting-ийн reception-д ирсэн 20-30 банкеруудаа ахалж ирэнгээ, reception-ний нээлтийн speech-ийг хийх гэж. Wall street-ийн томоохон firm-ууд дундах хамгийн залуухан CEO энэ хүний speech energy, эрх хүч дүүрэн санагдлаа.