October 30, 2005

Valuation seminar


Сургуулийн Investment Banking group гэж оюутаны клубээс зохион байгуулж буй семинарт 2 хоног суув. Valuation гэж тоймчилвол, компанийг санхүүгийн талаас нь үнэлгээ хийхийг хэлнэ.
Семинарыг Training the street гэж компаний хүмүүс ирж явуулав. Энэ компани Wall Street-ийн нилээн хэдэн томоохон investment bank-ийн training (сургалт)-ийг хариуцдаг компани. Гол instructor нь, Princeton төгсөж Wall Street-ийн томоохон investment bank болох Merrill Lynch-д ажиллаж байсан шаг хийсэн залуу. Заах арга барилийн хувьд их сайн, аргагүй professional banker хийсэн хүн юм даа гэж боддогдхоор залуу. Энэ семинарийг АНУ-ийн MBA програмуудад, Finance career хөөх сонирхолтой оюутануудад зориулж явуулдаг юм байна. Мэдээж үнэтэй, бас амралтийн 2 хонгийг бүхэлд нь залгисан семинар...

October 28, 2005

Investment Banking conference at Hilton


Finance ажил сонирхосон оюутануудад зориулж, сургуулиас зохион байгуулсан “Investment Banking conference” Hilton дээр болов. Нилээн хэдэн банкны банкирууд, бас 150 орчим оюутанууд цуглаа юу даа. Харилцан ярьхдаа, яриа сонссон эвэнт болж өнгөрлөө.

October 25, 2005

Recruiting for internship


MBA-д сурах гэж ирсэн оюутанууд юм сурч, master degree авах гэсэн academic (эрдэм номын) зорилгоос илүүтэйгээр, professional (мэргэжлийн) талын мэдлэгээ дээшлүүлэх замаар business career-д түлхүү орхоор ирдэг. Жишээ нь ирээдүйд бизнесийн янз бүрийн салбарийн удирдах ажил хийхийг зорих, мөн шинээр бизнес эхлүүлэх, эсвэл finance (санхүү) гэх мэт тодорхой business service-ийн ажилд орох зорилгоор ирэх нь их.
Ерөнхий дөө MBA болон хуулийн мастер (law school) 2-ийг Америк-т professional school гэж нэрлэнэ, бусад мастерийн хөтөлбөрөөс ялимгүй ялгаатайгаар үздэг юм уу даа.
MBA-ийг business school, b-school гэж “маяглаж” нэрлэнэ. Хугацаа ихэнхи нь 2 жил.
Хуулийн мастерийн сургуулийг Law School гэж нэрлээд, тэнд өгдөг мастер зэргийг J.D. (Juris Doctor) гэж нэрлэдэг болтой. Хугацаа ихэнхи нь 3 жил.
MBA, J.D. 2т зэрэг сурдаг оюутанууд байдаг бөгөөд нийтдээ 4 жил сураад, аль алийг нь авах боломжтой.
Гол бичих гэж  байсан сэдэв рүүгээ буцаад... recruiting-ийн тухай.
MBA-ийн оюутан, 1-ээс 2-р курсэд орох хооронд зуны амралтаар хийх internship (компани дахь ажил/дадлага) их чухал үүрэгтэй яагаад гэхээр ихэнхий оюутан нь internship хийсэн гөзрөө төгсөөд ажилд орох эрх (offer) авах нь их. Нэн ялангуяа ороход хэцүү ажил байх тусмаа, зун  internship хийхгүй бол, төгсөөд ороход илүү ярьвагтай байдаг. Тиймээс энэ internship-ийг олж авна гэдэг нь, төгсөөд ажиллах газраа олж авахтай бараг тэнцүү шахуу ач холбогдолтой байх нь их.
MBA-ийн хичээл эхлээд сар болсоны дараагаас, төрөл бүрийн компаниуд сургууль дээр өдөр болгон шахуу ирж presentation/reception (танилцуулга хүлээн авалт) хийж эхлэнэ. Өдөрт ойролцоогоор 8-9 компани ирж, 1-2 цаг орчимын турш энэийгээ явуулна. Тэгээд энэ процесс нь 1-2 сар үргэлжилнэ. Мөн ажилынхаа оффис дээр урьж ийм ажиллагаа зохион байгуулах нь  ч байдаг. Энэ reception-ний зорилго нь компаниа оюутануудад танилцуулах, оюутануудад компаний ажилтадтай танилцаж ярилцах бололцоо олгох явдал. Бас дээрээс нь энүүгээрээ дамжээлж оюутануудыг шалгадаг зорилготой ядаргаатай...
Үнэндээ энэ жил үйл ажиллагаанд зарцуулах эрч хүч цаг, хичээлд зарцуулах эрч хүч цагаас хэд дахин илүү. Мөн 2 сар илүүтэй үргэлжилнэ. Нэг өдрийн жишээ нь:
8:30 - 11:30 hicheel
11:45 - 13:15 reception for firm A
13:30 - 16:30 hicheel
16:45 - 18:15 reception for firm B
18:30 - 20:00 reception for firm C

October 24, 2005

Boston trip


3 хоног Boston руу явж ирэв. Зуны internship олохын тулд career forum гэж event-д орох гэж.
Boston гэж жижигхэн бөгөөд цэвэрхэн хот юм. Тэгэхдээ өвөлдөө их хүйтэн чийгтэй газар бололтой. Таксиний жолооч хэлэхнээ, гадаад хүн – ази хүн амьдархад тохигүй газар болтой юм хэлэв. Сүүлийн өдөр нь, нэгэн компаний хүлээн авалтанд дажгүй ресторанд стийк идсэн нь санаанд тод үлдэж...

October 16, 2005

Asian food party

Hajuu apartment-d amidrah heden azi oyutanuud "Asian food party"-d urisan tul ochiloo.
Japanese, chinese, tai, vietnamese geh met hooluud hiigeed tavichihaj.
Japand surj baisan gesen neg french hyyhen hyrtel japanese hool hiichihsen bariad irsen baih yum. Bi hool hiij chadahgui tul, medeej heden beeree l bariad...

Hicheel ehleed udaagui baigaa tul, iim event deer busad oyutantai taniltsaj buu halah n ih zygeer. Unoodor portugal zaluutai nileen buu halav. Umno n Europe-d McKinsey-d ajillaj baisan, odoo finance huuh tulovlogootei geh. Party-nees erthen 1am-ees umno gertee irev.

October 9, 2005

GE former-CEO Jack Welch- iin yaria


Хичээлээс гадуур янз бүрийн үйл ажиллагаан дунд, business болон бусад салбараас янз бүрийн Leader хүмүүс урьж авчирч, оюутануудад яриа хийлгэдэг зүйл зохион байгуулдаг.
Энэ долоо хоногт, General Electric (Америкийн томоохон компаний нэг)-ийн CEO (захирал) байсан Jack Welch сургууль дээр ирж яриа хийв. Энэ зууны нилээн нэр хүндтэй CEO-уудын нэгийн хувьд, компанийг удридаж авч явах тухай болон business-ийн ерөнхий чиг хандлагын талаар сонирхолтой зүйлүүд ярьлаа. Яриаг манай MBA-ийн Dean (сургуулийн захирал) хөтөлж, харилцан яриа маягаар явагдлаа.
Ярианы дараа, түүний бичсэн ном “Jack, straight from the cut”-ийг авч, гарын үсэг зуруулж авлаа. Агуулгийг нь сайн хараагүй ч NY Times, Wall Street journal сэтгүүлүүдийн bestseller болсон ном юм байх. Боломжийн сонирхолтой болтой.
Иймэрхүү хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь MBA experience-ийн сонирхолтой талуудын нэг юм уу даа.

October 6, 2005

Cold call party


Cold call (“хүйтэн дуудлага”) гэх, хичээл дээр багш оюутаныг шууд нэр зааж юм асуухыг хэлдэг хэллэг.
Өнөөрдөр Cold call party нэртэйгээр, 2-р курсийн оюутаны гэрт 1-р курсийн 5-6 оюутан очиж party хийлээ. Cold call нь хичээлд шууд багш оюутаныг дууддаг шиг, 2-р курсын оюутаныд гэнэт давхиж очоод party -даж байгаа нь төстэй болхоор, энэ party-ийг Cold call party гэж нэрлэж. (Тэгэхдээ 2-р курсийн оюутанууд тодорхой хэмжээгээр өмнө нь мэдэгдсэн байгаа л даа, арай ч огт хэлээгүй биш).
Downtown-д амьдрах бразил 2-р курсийн охины гэрт очив. Мөн тэрнээс гадна MIT төгссөн Asian-American охин, өөр нэгэн бразил залуу гэсэн 2-р курсийнхэн, 1-р курсийн хэдэн залуу, өнөөдөрийн members. Тэдний бэлдсэн хоолыг хусаж, пиво ууж сууж байгаад, ойрхон байх диско-д орж цаг болоод харив. Өнөөдөр танилцасан нэг америк залуу 2-р курстээ 1 улирал японд очиж сурхаар төлөвлөж байгаа юм байх. Waseda, Keio 2-ийн алинд нь явахаа одоогоор шийдээгүй юм байх.